Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 100 жилийн баярын арга хэмжээнд оролцож баяр хүргэлээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь 1921 онд Гяндан хороо нэртэйгээр байгуулагдаж байсан төрийн цэргийн ууган байгууллагуудын нэг юм.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь түүхт 100 жилийнхээ хугацаанд төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх үйл хэрэгт хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлж ирснийг дурдаад Монгол улсын шинэ үндсэн хуулийн зарчим, Монгол улсын дунд болон урт хугацааны хөгжлийн баримт бичгүүд, эрх зүйн шинэтгэл 2 хөтөлбөрийн хүрээнд хүний эрх, эрх чөлөө түүний хууль зүйн баталгааг хангахад чиглэсэн хууль тогтоомжийн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлэх шаардлага улам бүр нэмэгдэж байна.
Мөн Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг Төрийн дээд шагнал, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, хошууч генерал Содномыг Монгол улсын гавьяат хуульч цол тэмдэгээр шагнасныг гардуулж өглөө.