Б.ЭНХБОЛД: Жагсаал цуглаан хийж, үзэл бодлоо илэрхийлсний төлөө бариад “хорьсон“ гэж ТОГТООГДООГҮЙ

2021 оны 11 сарын 03

Arslan.mn

Хүний эрхийн дэд хорооны өчигдрийн хуралдаанаар хүний эрхийн асуудал, жагсаал цуглаан хийх тухай хуулийн хэрэгжилтийн талаар хэлэлцлээ.

Энэ үеэр ХЭҮК-ын гишүүн Б.ЭНХБОЛД: "Сошиал орчинд олон нийтийн дунд тархаад байгаа асуудал буюу яг жагсаал цуглаан хийгээд үзэл бодлоо илэрхийлсний төлөө бариад хорьсон гэх хууль зүйн үндэслэлээр ХЭҮК тогтоогоогүй байгаа. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэрэгт холбогдож шалгагдсан. Харин шалгагдаж байх явцдаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөний улмаас цагдан хоригджээ гэдэг дүгнэлтэд хүрсэн байгаа. Ер нь ХЭҮК жагсаал цуглаан хийх үйл явцыг тогтолцоогоор нь хамгаалах, хүний эрхийн үзэл бодлыг хамгаалах байр суурьтай байгаа." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
632449
3 эможи

keyboard_arrow_up