ШЕЗ-ийн шүүгч бус 11 гишүүнийг сонгон шалгаруулах нээлттэй сонсгол явуулна
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны аравдугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар /Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч 6, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигч 5/ нэр дэвшигчтэй хийх томилгооны сонсголыг 2021 оны 11 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулахаар тогтлоо.
Томилгооны сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн байгууллага “Томилгооны сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөж 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 17.00 цагаас өмнө galsanbatb@parliament.mn имэйл хаягаар ирүүлэх боломжтой.
Томилгооны сонсгол явуулахтай холбогдуулан иргэд, олон нийт нэр дэвшигчдийн мэдээлэлтэй танилцаж, сонирхож буй асуулт, санал, хүсэлтээ ажлын хэсгийн 51-263526 утсаар болон дээрх имэйлээр ирүүлж болно.
Нэр дэвшигчидтэй танилцах бол ЭНД дарна уу. Байнгын хорооны тогтоолд томилгооны сонсголд оролцох ажиглагчийн тоог 15 хүртэл байхаар тогтсон тул томилгооны сонсголд оролцох бүртгэлийг цахим шуудангаар ирүүлсэн дарааллын дагуу хийнэ хэмээн мэдэгдэв.