Говь-Алтай аймгийн прокурорын газраас ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ зохион байгууллаа
2021 оны 11 сарын 03
Говь-Алтай аймгийн прокурорын газраас тус аймгийн Дэлгэр сумын Засаг дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хууль сурталчлах өдөрлөгийг зохион байгуулсан байна.
Прокурорын газраас Дэлгэр сумын иргэдэд аймгийн болон тус сум дахь эрүүгийн нөхцөл байдал, прокурор төр, нийтийн эрх ашийг хамгаалж шүүхэд төрийг төлөөлөх үндэслэл, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд иргэний хүлээх үүрэг зэрэг асуудлаар мэдээлэл өгч, санал хүсэлтийг нь хүлээн авч ажиллажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
632446
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс