Энэ онд сард дунджаар 87.9 тэрбум төгрөгийн зээл олгожээ

2021 оны 11 сарын 03

Arslan.mn

Хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2021 оны эхний есөн сард Монголбанк болон банкны эх үүсвэрээр нийт 787.2 тэрбум төгрөгийн зээлийг 10.5 мянган өрхөд олгосон бөгөөд 2021 онд сард дунджаар 87.9 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байгаа талаар төв банкнаас мэдээллээ.

Монголбанкнаас 2021 оны 10 болон 11 дүгээр саруудад тус бүр 40 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг арилжааны банкуудад хуваарилж, холбогдох гэрээний дагуу банкууд өөрийн эх үүсвэрээр 26.7 тэрбум төгрөгийг нэмснээр тухайн хоёр сард нийт 133.4 тэрбум төгрөгийн ипотекийн хөтөлбөрийн зээлийг олгохоор байгаа аж.

Түүнчлэн, тус хөтөлбөрийн ач холбогдлыг харгалзахын зэрэгцээ холбогдох эрх зүйн баримт бичгийн дагуу Монголбанкнаас тус хөтөлбөрийг 2023 онд багтаан Засгийн газарт бүрэн шилжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд энэ хугацаанд хөтөлбөрийн тасралтгүй байдлыг хангаж ажиллах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632430
0 эможи

keyboard_arrow_up