Зоорийн давхарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд галын аюулгүй байдал зөрчжээ
Зоорийн давхарт үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээдийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион байгуулж байна.
Тус хяналт шалгалтад нийслэлийн нутаг дэвсгэрт зоорийн давхарт үйл ажиллагаа явуулж байгаа 34 объект хамрагджээ.
Эдгээрээс галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 146 зөрчил илрүүлж, 31 зөрчлийг газар дээр нь арилгуулан, бусад зөрчлүүдийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 14, мэдэгдэл 12-ыг бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж ажилласан байна.