СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ээжийгээ архидаж байх хойгуур нялх хүүхэд нь халуун тогоо руу унаж, гэмтжээ

2021 оны 11 сарын 03

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гэртээ бусадтай архи, согтууруулах ундаа хэрэглэн, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхисноос 1 нас 5 сартай хүү халуун тогоотой хоолонд бөгсөн биеэрээ сууж түлэгдэн, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан хэргийн тухай Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцжээ.

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн дүгнэлтэд: “Хохирогч О-гийн биед бүсэлхий, хоёр гуянд гуравдугаар зэргийн түлэгдэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь өндөр хэмийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй…” гэжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632414
1 эможи

keyboard_arrow_up