Далайд гарцгүй орнуудын эрх ашгийг хамгаалахад оруулсан Монгол Улсын хувь нэмрийг өндрөөр үнэллээ

2021 оны 11 сарын 03

Arslan.mn

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Глазгоу хотод болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 11 дүгээр сарын 2-ны өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Кортней Раттрейтэй уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэйсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Кортней Раттрейд шинэ албанд томилогдсонд нь баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.

Мөн Монгол Улс КОВИД-19 цар тахлын хямралыг даван туулахад анхаарал хандуулж буйн зэрэгцээ Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр, далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын Венийн үйл ажиллагааны хөтөлбөр, түүний хэрэгжилтийг эрчимжүүлэх Замын зураглалын хэрэгжилтийг чухалчилж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглээд, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаа, санаачилгын талаар танилцууллаа.

Түүнчлэн Улаанбаатарт төвтэй ДГХБО-ын Олон улсын судалгааны төвийг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгох, судалгааны төвийн үйл ажиллагааг бүрэн эхлүүлэхэд Дээд төлөөлөгчийн газраас дэмжлэг үзүүлж ажилласныг Монгол Улсын Ерөнхийлөгч уулзалтын үеэр тэмдэглэв.

ДГХБО-ын эрх ашгийг хамгаалахад Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг Дээд төлөөлөгч Кортней Раттрей өндрөөр үнэлж, дээд төлөөлөгчийн газраас тээвэр, логистик, худалдааг хөнгөвчлөх, чадавх бэхжүүлэх зэрэг чиглэлээр дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Монгол Улсын  Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Тэрбум мод” санаачилгыг дэлхийн дулаарал, цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт чухал хувь нэмэр болно гэдгийг Дээд төлөөлөгч онцлов.

Уулзалтаар талууд ДГХБО-ын эрх ашгийг хамгаалах асуудлаар олон улсын хурал, арга хэмжээг Улаанбаатарт зохион байгуулах боломжийн талаар санал солилцлоо.

Монгол Улс далайд гарцгүй хөгжиж буй орны хувьд НҮБ-ын хүрээнд өрнөж буй тусгай хэрэгцээ шаардлагатай улс орнуудын асуудалд чухал ач холбогдол өгч, энэ чиглэлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632410
1 эможи

keyboard_arrow_up