Эрээний хил хэзээ нээгдэх нь одоог хүртэл тодорхойгүй байна
2021 оны 11 сарын 02
2022 оны Төсвийн төслийн танилцуулгын үеэр Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-ын Эрээн боомтын асуудлаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар “Эрээний хил хэзээ нээгдэх нь одоог хүртэл тодорхойгүй. Хэдэн сар ч болж магадгүй. Хятадын талаас хамгийн сүүлийн тохиолдол илэрснээс гурван долоо хоногийн дараа хилээ нээх зохицуулалт барьж буй. Хил хаасантай холбогдуулан тасалдаж болзошгүй 18 төрлийн эм, эмийн хэрэгсэл бий. Иймээс Хятадын талтай хэлэлцээ хийж, төмөр замын тээврээр зарим бараа бүтээгдэхүүнээ татан авахаар болсон. Энэ сард нийт 51 тонн бараа бүтээгдэхүүн, эм эмнэлгийн хэрэгслийн татан авалт хийнэ” гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
632400
1 эможи
Зочин
2021-11-02 20:41
За юун сүртэй юм нээгдэх болохоороо л нээгдэнэ биз үхэх гэж байгаа юм шиг байдгаа больцгоо
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс