Гэрээсээ гараад төөрсөн эмэгтэйг эсэн мэнд ОЛЛОО
2021 оны 11 сарын 02
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нэгдүгээр багийн “Зүүн төгрөг” гэдэг газарт тус сумын харьяат иргэн Т нь аравдугаар сарын 31-ний өдрийн 21:00 цагт гэрээсээ явган гараад сураггүй болжээ.
Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэн Т /50 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 12:16 цагт тус багийн “Зүүн төгрөгийн худаг” гэдэг газар /гэрээс нь хойд зүгт 3 км/-аас эсэн мэнд олсон.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
632376
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс