Алга болсон охиныг найз залуу нь хөнөөсөн байж болзошгүй

2021 оны 11 сарын 02

Өвөрхангай аймгийн  Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрнаас гараад сураггүй болсон ахлах ангийн сурагч охины цогцос олдсон байна. Тодруулбал, сурагч охин дотуур байрнаасаа гарч яваад, сураггүй болсон аж.  Мөн сурагч охин алга болсон тухайн өдрөө найз залуутайгаа мотоциклоор явсан нь хяналтын камерт бичигдэн үлджээ.

Ийнхүү алга болсноос хойш арван хоногийн дараа буюу аравдугаар сарын 31-нд охин болон  найз залуугийнх нь цогцсыг олжээ. Эх сурвалжийн мэдээллээр найз залуу гэх 23 настай Б нь талийгаач охиныг буудаж, амь насыг нь хохироогоод, дараа нь өөрийгөө буудсан гэж таамаглаж байна.

Өдгөө цагдаагийн байгууллагаас талийгаачдын цогцост задлан шинжилгээ хийж байгаа. Хэргийн газраас олдсон ТОЗ-8 маркийн буу, сум зэрэгт шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
9
ouch an post
1
confuse an post
angry an post
632375
11 эможи

keyboard_arrow_up