СХД-ийн прокурорын газраас “Цагдаагийн байгууллага, мөрдөгчийг сонсъё” зөвлөгөөнийг зохион байгууллаа
онгинохайрхан дүүргийн прокурорын газраас санаачлан “Цагдаагийн байгууллага, мөрдөгчийг сонсъё” сэдэвт зөвлөгөөнийг харьяа дүүргийн Цагдаагийн газар, хэлтсүүдтэй хамтран 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнд дүүргийн Цагдаагийн газрын удирдах албан тушаалтнууд мөрдөн шалгах ажиллагаанд анхаарах асуудлууд болон прокурорын байгууллагын зүгээс шийдвэрлүүлэх шаардлагатай зарим ажлын талаар мэдээлэл бэлтгэн танилцуулж, тухайн асуудлаар гаргасан саналуудыг хэлэлцсэнээрээ онцлог болжээ.
Зөвлөгөөний төгсгөлд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Отгонбаяр “Цагдаагийн байгууллагын алба хаагчдын холбогдсон гэмт хэрэг, зөрчил, эрүүдэн шүүхээс ангид байхад анхаарах асуудал” сэдвээр мэдээлэл хийж, зөвлөгөөнөөр хэлэлцэгдсэн асуудлуудын мөрөөр удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахаар шийдвэрлэсэн байна.