Ц.Амарсанаа: 2019, 2020 оноос өмнө гэрээний үүргээ биелүүлээгүй объект байвал үнийн өсөлт гэдэг асуудлыг ярихгүй
Барилга, хот байгуулалтын яам болон Барилгын хөгжлийн төвөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа "Барилгын материалын үнийн өсөлтийн асуудал 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө хэрэгжиж байсан төсөл хөтөлбөрүүд дээр үүсэж байгаа. Энэ нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа 1,100 орчим барилга байгууламж байна гэсэн судалгаа бий.
2019 оноос өмнө ашиглалтад орох объектууд ч бий. Үнийн өсөлтийг хэрхэн шийдвэрлэх талаарх шийдвэр гарах юм бол бүх төсөл хөтөлбөрүүд дээр магадлал хийх ажлыг үе шаттайгаар зохион байгуулна. Тухайлбал, 2019 оноос хойш үнийн өсөлтийн асуудал яригдаж байгаа учир гэрээний дагуу 2019, 2020 оноос өмнө гэрээний үүргээ биелүүлээгүй объект байвал үнийн өсөлт гэдэг асуудлыг ярихгүй. Жишээлбэл, зарим нэг компаниудад 2013 оноос хойш дуусаагүй, компанийн хариуцлагагүй байдалтай холбоотой ажил бий." гэв.