МАН: УИХ-ын гишүүний холбогдсон хэрэг, эргүүлэн татах асуудлыг хэлэлцээгүй
2021 оны 11 сарын 01
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2021.11.01/ хуралдаанаар гэмт хэрэгт нэр холбогдоод байгаа зарим гишүүний асуудлыг хэлэлцээгүй гэдгийг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нь тодотголоо.
Тэрбээр "УИХ-ын гишүүний ёс зүйн асуудлыг холбогдох байнгын хороо нь хэлэлцэнэ. Гэхдээ хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа гишүүний асуудлыг хэлэлцдэггүй. Хуулийнхаа хүрээнд шийдвэр гаргаад явдаг. Өнөөдөр бүлгээр УИХ-ын гишүүдийн гэмт хэрэг, эгүүлэн татах асуудал орж ирээгүй. Огт ярилцаагүй. УИХ-д асуудал орж ирсэн тохиолдолд л хэлэлцэнэ, ярилцана шүү дээ" гэх тайлбарыг өглөө.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
632349
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс