Барилгын материалын үнийн өсөлттэй холбоотой 60 гаруй тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт суулгатал ӨЛСГӨЛӨН зарлана гэв

2021 оны 11 сарын 01

Arslan.mn

Дэлхий даяар барилгын материалын үнэ өссөн энэ үед Улсын төсвийн хөрөнгөөр ажил гүйцэтгэж буй барилгын компаниуд алдагдалд орж байгаа талаар мэдээллээ.

Тэд өмнө аравдугаар сарын 11-нд Сангийн яамны өмнө мэдэгдэл хийж Засгийн газарт албан шаардлага хүргүүлсэн ч хариу өгөөгүй байгаа аж.

Барилгын компаниудын захирлуудаас бүрдсэн "Монголын барилгын нэгдэл" нь барилгын материалын үнийн өсөлтийг ирэх оны төсөвт суулгуулахыг хүсэж байна.

Компаниуд үнийн өсөлтийг нөхөхийн тулд өөрсдөөсөө мөнгө гаргасан бөгөөд нийт 60 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байна гэв.

Тэд "Барилгын материалын үнийн өсөлтийн зөрүүг 2022 оны төсөвт тусгаж өгөхийг хүсэж байна. Энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол 400 гаруй барилга, 200 гаруй компанийн үйл ажиллагаа зогсохоор байна.

Одоо хэчнээн сая төгрөгийн өрд баригдаж ажилчдаа цалинжуулж чадахгүй байдалд хүрч байна. Энэ чигээрээ байвал барилгын салбарын компаниудын 70-80 хувь нь дампуурах хэмжээнд хүрчхээд байна.

Гишүүд бидний зовлонг ойлгосон. Улс хариуцлага хүлээж нөхөн олгох нь зөв юм байна гэж байгаа ч ганц Сангийн сайд л зөвшөөрөхгүй байна.

Сангийн үнийн өсөлтийг түр зуурынх гэсэн. Гэтэл үнийн өсөлт 5-6 сар үргэлжлээд нийгэмд хор уршиг нь гарчхаад байна.

Бид өнөөдрийг хүртэл хэн нэгнийг уриалж, турхираагүй, төр засагтайгаа ойлголцохыг хичээсэн. Харин өнөөдөр маргаашдаа хараад цаашдаа тодорхойгүй хэвээр байвал өлсгөлөн зарлана.

Гэр орон байр сууцаа зараад үнийн өсөлтийг нөхөх гэж оролдсон захирлууд өнөөдөр хүнд байдалд байна. Төсвийг задлахгүй учраас төсвийг дагуулж тогтоолын төсөл гаргахаар бол үүнийг тусгаж өгөхийг хүсэж байна.

2023 он руу бүү хойшлуулаач. Тэр хүртэл хэчнээн компани дампуурч, хэдэн хүн өлсөхийг бид мэдэхгүй.

Төрийн ажлыг хийсэндээ тартагтаа тулаад сууж байна. Яам ажлаа хийж чадахгүй байна. 60 тэрбум төгрөг бол нэг том компанийн халаасны л мөнгө шүү дээ.

Үнийн өсөлтийг шийдвэрлэхгүй бол ирэх жилийн улсын тендерт орох компани олдохгүй, Мөн ийм байдалтай болоод үлдэх тохиолдол олон гарах эрстэлтэй" хэмээв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632341
0 эможи

х
2021-11-01 12:28
хуцсан тэмбүүтсэн тархитай мөнгөнөөс өөр сэтгэлгүй барилгын баячууд өлсөнө гэнэ үүү битгии ард түмэнии хөрөнгөлүүү шоу хиииж намтай гаа ниилж хорол хэдэн ашиг олох гэсэн новшуудл өлсөндөөө малуудаа та нар хагартлаа баяжсан лалруудшдэээ
keyboard_arrow_up