“Аж ахуйн нэгжийн тооллогыг 100 хувь цахимаар зохион байгуулна“

2021 оны 11 сарын 01

Arslan.mn

ААН, байгууллагын энэ оны улсын тооллого эхэлж буй талаар ҮСХ-ноос өнөөдөр мэдээллээ.

Энэ оны 10 дугаар сарын 1-нээс өмнө Монгол Улсын нутаг дэвсгэрт үүсэн байгуулсан өмчийн бүх хэлбэрийн ААН, байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчид хамрагдах нь.

Энэ талаар Үндэсний статистикийн хорооны дэд дарга Д.Лхамсүрэн “ҮСХ-ноос таван жил тутамд  аж ахуйн нэгж, байгууллагын тооллого хийдэг. Энэ удаагийн тооллого цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан 100 хувь цахим хэлбэрээр зохион байгуулна. Мөн тооллогод 2021 оны 11 дүгээр сарын 1-нээс өмнө үүсгэн байгуулагдсан өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид хамрагдана.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээтийн бүртгэлд бүртгэгдээгүй, ҮСХ-ны бизнес регистрийн сангийн мэдээллийн санд бүртгэлгүй улс төрийн нам, СӨХ, олон улсын байгууллагууд мөн хамрагдана.

Энэ удаагийн тооллого 100 хувь цахим хэлбэрээр зохион байгуулагдаж буй учир төрийн байгууллагуудын мэдээллийн санг ашиглана.

Тооллогоор, Аж ахуйн нэгж байгууллага болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нэвтрүүлж буй инноваци, судалгаа хөгжүүлэлт, ажилчдын хангамж хүрэлцээ хомстол зэрэг тоо мэдээллийг тодорхой болгоно.

Түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд авч буй баримт бичиг, мэдээллийг судална" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632332
0 эможи

keyboard_arrow_up