ОСНААУГ: Өнгөрсөн долоо хоногт 8999 дуудлага мэдээлэл ирснээс ус алдсан 1367дуудлага бүртгэгджээ

2021 оны 11 сарын 01

Arslan.mn

Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар /ОСНААУГ/ нь хотын оршин суугчдыг дулааны эрчим хүч, хэрэглээний халуун, хүйтэн усаар хангаж, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй үзүүлэн ажилладаг юм.

Тэгвэл ОСНААУГ-ын Шуурхай удирдлагын төвд 2021 оны аравдугаар сарын 25-аас аравдугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 8999 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Тухайлбал, 

  • Ус хангамж засвар үйлчилгээ -926
  • Цахилгаан засвар үйлчилгээ - 919
  • Ус алдсан - 1367
  • Халаалт - 598
  • Хэрэглээний халуун усны - 325
  • Хэрэглээний хүйтэн усны -87
  • Ариутгах татуурга - 57
  • Мэдээлэл өгсөн – 3374
  • Харъяа бус -165

Хэрэв та дээрх асуудлуудтай холбоотой дуудлага мэдээлэл өгөх бол ОСНААУГ-ын 70005454 дугаарт залгаж, засвар үйлчилгээ авах боломжтой. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632320
0 эможи

keyboard_arrow_up