Н.Номтойбаяр Дорнодод болох нөхөн сонгуульд өрсөлдөх бэлтгэлээ базааж явна уу

2021 оны 11 сарын 01

Arslan.mn

Дорнод аймаг УИХ-ын хоёр гишүүнтэй. 2020 оны УИХ-ын сонгуулиар МАН-аас нэр дэвшсэн Ц.Сэргэлэн, Х.Болорчулуун нар ялалт байгуулж сонгогдсон. Тэгвэл энэ хоёр гишүүний нэг нь УИХ-ын гишүүнээс эгүүлэн татагдаж мэдэхээр болжээ. Эрхэм гишүүн тун таагүй асуудалд нэр холбогдсон байна. Энэ талаарх мэдээлэл улс төрийн хүрээнд яригдаад багагүй хугацаа өнгөрлөө. Өөрөөр хэлбэл, нэг гишүүн нь татагдаж, Дорнодод нөхөн сонгууль болох магадлал өндөр байна. Нөхөн сонгуулийн сурагаар УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр Дорнод аймгийг "услаад" эхлэв бололтой. Тэрбээр яг одоо Дорнод аймгийн Халхгол суманд явж байгаа ажээ. Халхын голд хоёр хоног загасчилчихаад, ирэх даваа гаригаас Дорнод аймгийн төв болоод хойд сумдад ажиллахаар төлөвлөжээ. Н.Номтойбаярын хувьд 2012, 2016 оны УИХ-ын сонгуулиудад Дорнодод нэр дэвшээд сонгогдож байсан юм.

Эх сурвалж: polit.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632316
8 эможи

Hicheegeerei mundag shuu
2021-11-03 00:46
Zochin
keyboard_arrow_up