Э.Одбаярыг цагдаа, эмнэлгээс өөр газар очихыг хоригложээ

2021 оны 10 сарын 29

Arslan.mn

Эрх баригчдын алдаатай  бодлого шийдвэрийг эсэргүүцэж, "Nodoublestandart" эсэргүүцлийн арга хэмжээг Сүхбаатарын талбай дээр зохион байгуулсан "Зон олны нам"-ын дарга Э.Одбаярыг энэ сарын 6-ны өдөр хойшлуулашгүй үндэслэлээр баривчлан 461 дүгээр ангид баривчлан саатуулсан. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Э.Одбаярт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар  татан, хорих хүсэлтийг шүүх хүлээн авч "Батлан даалтанд байх хугацаандаа  дахин хэрэгт холбогдсон" гэх үндэслэлээр нэг сар цагдан хорихоор шийдвэрлэсэн байдаг.

Тэрбээр саатуулагдсан өдрөөсөө буюу энэ сарын 6-наас шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж 23 хоног шоронд өлсгөлөн зарласан.  Түүний биеийн байдал тун муу байгааг өмгөөлөгч нь мэдэгдэж, АН-аас сулллах шаардлагыг тавьж байсан юм. Тэгвэл түүнийг Ерөнхий шүүгчийн шийдвэрээр суллах шийдвэрийг дөнгөж сая гаргажээ. Ингэхдээ Э.Одбаярыг хилээр гарахыг нь хориглосон байна. Мөн гэрээс гарахыг хориглож, эмнэлэг цагдаагаас өөр газраар зорчихгүй байхаар шийдвэрлэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632272
1 эможи

keyboard_arrow_up