УИХ хуулийн төслүүдийг БАТАЛЛАА

2021 оны 10 сарын 29

Arslan.mn

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар хууль, тогтоолын төслүүдийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар бус нийт гишүүдийн олонхийн саналаар эцэслэн баталдаг болсон юм. Үүнтэй холбогдуулан УИХ хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсныхаа дараа шууд батлах санал хураалт явуулахаа больсон. Эцэслэн батлах бэлтгэл хангуулах гэсэн процессыг нэмж, гишүүдийн ирц хангалттай сайн байгаа үед хууль, тогтоолын төслүүдийг бөөнд нь баталдаг болсон юм. Үүний дагуу өнөөдрийн чуулганаар дараах хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

  1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  3. Тариалангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  4. Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  5. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  6. Улсын тэмдэгтийн тухай хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  7. Таримал ургамлын үр сортын тухай хуулийг дагаж мөрдөх тухай журмын тухай хуулийн төсөл.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632269
0 эможи

keyboard_arrow_up