Улаанбаатарт өдөртөө 2-4 градус дулаан байна
Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ:
Маргааш нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрнэ.
2021 оны аравдугаар сарын 28-ны 20 цагаас 29-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй хур тунадас орно.
Салхи: Төв болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундед 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Орхон голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 1 градус хүйтнээс дөрвөн градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Орхон голын хөндийгөөр 0-5 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 11-16 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 7-9 градус, бусад хэсгээр 1-3 градус хүйтэн, өдөртөө бага зэрэг хүйтэрч 2-4 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө бага зэрэг хүйтэрч 1-3 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө бага зэрэг хүйтэрч 0-2 градус дулаан байна.