Нэн ховор амьтны арьс тээвэрлэж явсныг илрүүлжээ

2021 оны 10 сарын 28

Arslan.mn

Өмнөговь-Улаанбаатар чиглэлд хувийн тээврийн хэрэгслээр 7 ширхэг чонын арьс, нэн ховор амьтан болох 2 ширхэг шилүүсний арьс тээвэрлэж явсныг илрүүлжээ. Мөн Багануур-Төв аймгийн чиглэлд иргэн Ө дамжин өнгөрөх зөвшөөрлийн бичиггүй 16.1тн түүхий нүүрс тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлэн түр саатуулсан байна. Түүнчлэн сайжруулсан шахмал түлш тээвэрлэн нийслэлээс гаргах гэсэн зөрчил түгээмэл гарч байгаа аж.

10 дугаар сарын 27-нд Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Мал эмнэлэг, Цагдаагийн байгууллагын 30 албан хаагч Эмээлт, Өлзийт, Гүнт, Хонхор, 5 толгой, 4-р зөрлөг, Городок гэсэн долоон товчоонд хяналт, шалгалт зохион байгуулсан юм. Шалгалтын хугацаанд Улаанбаатар хотоос 1627 тээврийн хэрэгслээр 2875 иргэн гарч, 1830 тээврийн хэрэгслээр 3336 иргэн нэвтэрчээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632246
0 эможи

keyboard_arrow_up