Бясалгалын төвөөс алга болсон эмэгтэйн цогцост хийсэн задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлт гарчээ

2021 оны 10 сарын 28

2020 оны долдугаар сард Налайх дүүргийн VI хорооны нутаг дэвсгэр, “Тэнгэрийн энерги” бясалгалын төвд бясалгал хийж байгаад алга болсон 25 настэй эмэгтэй О-гийн цогцос Налайх дүүргийн 6 хороонд Ээлтэй гэх газраас олдсон.

Arslan.mn

Тэгвэл тус хэргийн талаар ЭЦА-ны эрэн сурвалжилах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа н.Очгэрэл "2020 оны долдугаар сарын 31-нд Налайх дүүргийн нутаг дэвсгэр Тэрэлжийн орчим иргэн О алга болсон. Тухайн иргэний цогцос аравдугаар сарын 11-ны өдөр олдсон. Шалгалтын ажиллагааг Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс явуулж байгаа. Цогцсыг ар гэрийнхэнд нь таниулж, мөн болохыг тогтоосон. Шүүх эмнэлгийн дүгнэлт албан ёсоор гараагүй байна. Тодорхой хугацаа шаардагддаг ба доод тал нь 10-14 хоногийн дотор дүгнэлт гардаг. Налайх дүүргийн цагдаагийн хэлтсээс авсан мэдээллээр шүүх эмнэлгийн задлангийн урьдчилсан дүгнэлтээр ил харагдах гэмтэл, шархи сорви байгаагүй гэх мэдээлэл байна. Шүүх эмнэлгийн дүгнэлт албан ёсоор гарсаны дараа үхлийн шалтгаан тогтоогдоно" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
632233
1 эможи

зочин
2021-10-30 03:40
ум ма ни бад мэ хум
Зочин
2021-10-30 03:40
ум ма ни бад ми хум
Zochin
2021-10-30 03:39
Ум Ма Ни Бад Ми Хум
keyboard_arrow_up