БГД-ийн 16-р хорооны төрийн албан хаагчид багийн менежментээр ажиллах сургалтад хамрагдлаа
Төрийн үйлчилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих “Хамтын ажиллагааны үр нөлөө” сургалтад энэ удаа 16-р хорооны хамт олон хамрагдлаа.
Үүнд: Тус хорооны Засаг дарга Х.Энх-Эрдэнэ, Ажлын алба, Өрхийн эрүүл мэндийн төв, Хорооны цагдаа, Хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ЕБС, цэцэрлэгийн удирдлага зэрэг төрийн албан хаагчид оролцсон.
Мөн дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Д.Жаргалсүрэн, Ө.Жаргалсайхан нар хүрэлцэн ирж, албан хаагчдад ажлын амжилт хүслээ.
Сургалтаар:
- Хамтын ажиллагааны загварчлал, үр нөлөөтэй хамтын ажиллагааны тухай ойлголт
- Байгууллагын дотоод хамтын ажиллагаа, байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарах ур чадваруудын талаарх илтгэл мэдээлэл
- Тухайн хорооны албан байгууллагууд хэрхэн хамтран ажиллах тухай хэлэлцүүлэг гэсэн үе шаттайгаар зохион байгуулагдсан.
Сургалтыг "Нийгмийн зөвлөх үйлчилгээний хүрээлэн" ТББ-ын Сургагч багш Б.Цэвэлмаа удирдан явууллаа.
Түүнчлэн Баянгол дүүргийн прокурорын газрын Хяналтын прокурор Ц.Ариунжаргал “Хулгайлах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх” сэдвийн хүрээнд зөвлөгө, мэдээлэл өгсөн юм.