2022 онд Уул уурхайн салбараас 4.3 их наяд төгрөгийн ОРЛОГО БҮРДҮҮЛНЭ

2021 оны 10 сарын 28

Arslan.mn

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Сангийн сайд Б.Жавхлан, ЗТХ-ийн сайд Л.Халтар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар УИХ-д өргөн барьсан 2022 оны төсвийн төслийн талаар болон тухайн салбарын хөрөнгө оруулалт, цаг үеийн сэдвээр мэдээлэл өглөө.

Энэ үеэр УУХҮ-ийн сайд Г.Ёндон “2022 оны төсвийн тухай хуулийн төсөлд 36.7 сая тн нүүрс, 1.2 сая тн зэсийн баяжмал, 20 тн алт (олборлолт), 9.5 сая тн төмрийн хүдэр, баяжмал экспортолж уул уурхай, олборлох салбарын орлого 4.3 их наяд төгрөг байхаар, мөн 6.3 сая баррель газрын тос экспортолж 277.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төсөвлөсөн нь улсын нэгдсэн төсвийн орлогын 26%-ийг бүрдүүлэхээр байна” хэмээв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632220
0 эможи

keyboard_arrow_up