С.ЭРДЭНЭ: Хүүгийн маань эрүүл мэнд аюултай байдалд байна

2021 оны 10 сарын 28

Arslan.mn

"Nodoublestandart" иргэдийн хөдөлгөөний тэргүүн Э.Одбаярыг аравдугаар сарын 6-наас хойш  хорьж буй. Түүнийг "Батлан даалтанд байх хугацаандаа  дахин хэрэгт холбогдсон" гэх үндэслэлээр нэг сар хорих шийдвэрийг гаргасан. Харин  хорих ангид өлсгөлөн зарлаад 22 хонож буй Э.Одбаяр уургийн алдагдалд орж, бөөрний үйл ажиллагаа нь муудаж, 10 кг хасжээ. Эмч нарын зүгээс түүнийг өлсгөлөнг үргэлжлүүлбэл амь насанд нь эрсдэлтэй гэж анхааруулсан ч иргэн Э.Одбаяр өлсгөлөнгөө зогсоохгүй хэмээн мэдэгдсэн байна.

Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ "Хүүгийн маань эрүүл мэнд аюултай байдалд байна. Тиймээс хүүгийнхээ эрүүл мэндэд анхаарал тавих зайлшгүй шаардлага эцэг хүний хувьд үүссэн байна. Хорих 461 дүгээр ангид очиж уулзахад, сэтгэл зүрх элэг эмтэрлээ. Би 7 хүүхэдтэй. Би хэр баргийн юманд хямраад байдаггүй. Намайг яаж ч доромжилсон ардчиллын төлөө явж ирсэн. Тиймээс бүх зүйлийг шингээж, тоохгүй явж ирсэн. Би хүүхдүүдээ улстөрөөс хол байгаасай гэж хүсдэг. Гэхдээ миний хүү энэ улстөрийн замыг өөрөө сонгосон. Би хүүхдүүдийнхээ эрх чөлөө үзэл бодолд халддаггүй" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632209
1 эможи

Зочин
2021-10-28 22:48
мал
зочин
2021-10-28 18:38
эхэлж өлсөглөнгөө зарласан хүн, өөрийн санаачилгаар зогсоодог юм. гэж элбэгдорж сургасан....
Зочин
2021-10-28 08:50
Явж явж Эрдэнэ л ардчилалын төлөө бүх зүйлээ золиосолж байна шүү, бусад нь МАН-н тоглоомын хүүхэлдэй
keyboard_arrow_up