Төрийн байгууллагууд шинэ жилийн баяр тэмдэглэхийг ХОРИГЛОЛОО
2021 оны 10 сарын 27
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна.
- Төрийн байгууллагууд шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглов
- Улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт гуравдугаар тунд 389,411 хүн хамрагдсан байна. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх, энгийн амьдралд шилжихэд дархлаа сэргээх энэхүү тунд иргэдийн хамрагдах идэвхийг нэмэгдүүлэх нь чухал байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлээд холбогдох хүмүүст чиглэл өглөө.
- Коронавируст халдварын тархалтын түвшин тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журмыг шинэчилж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг УОК-д үүрэг болгов.
- Зорилтот бүлгийн иргэдийн нэмэлт тунд хамрагдсан байдал 50 хувьд хүрвэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулах нь зүйтэй гэлээ.
- 11 дүгээр сарын 1-нээс урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулна.
- Ирэх сарын 1-нээс гадаад улс орнуудтай хийх нислэгээ нээж, тогтворжуулах арга хэмжээ авч ажиллана.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
632197
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс