Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэй нөхрөө хутгалж хөнөөжээ

2021 оны 10 сарын 27

Arslan.mnТөв аймгийн нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 23-ны 23.30 цаг орчимд  гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүний амь хөнөөсөн хэрэг гарсан байна.

Тодруулбал иргэн С гэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэртээ хэрүүл маргаан үүсгэж, гэр бүлийнхэндээ агсам тавьж, биед нь халдах үед эхнэр Х гэгч нь түүний биед нийт 9 удаа хутгалж, толгой тус газарт 5 удаа хурц мохоо биетээр цохиж амь насыг нь хохироосон хэрэг үйлдэгдсэн байна. 
 

Урьдчилсан байдлаар амь хохирогч С нь гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлддэг байсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.

Сэжигтэн Х-ийн үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, цагдан хорих саналыг тус аймгийн прокурорын газарт хүргүүлэн Төв аймаг дахь цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд иргэд Та бүхэн архи согтууруулах ундааны зүйлээс аль болох татгалзах, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой аливаа үйлдлийн талаар цаг алдалгүй цагдаагийн байгууллагад шуурхай мэдэгдэж байхыг анхааруулж байна.

Share on Twitter

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
632193
2 эможи

keyboard_arrow_up