Соёлын сайд С.Чулууныг Чингис хааны алтан зоосыг наймаалахыг завдсан хэрэгт шалгах уу

2021 оны 10 сарын 27

Arslan.mn

Соёлын сайд асан, өдгөө “Чингис хаан” музейн захирлаар ажиллаж буй С.Чулууныг түүх соёлын хосгүй үнэт өв болох Чингис хааны үеийн алтан зоосыг өндөр үнээр наймаалахыг завдсан хэрэгт шалгаж болзошгүй тухай баттай эх сурвалжууд мэдээллээ. С.Чулуун Соёлын сайдаар ажиллаж байхдаа Монголын зоос цуглуулагчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Л.Төр-Од гэх хүнээс Чингис хааны алтан зоосыг улсын сан хөмрөгт 100 сая төгрөгөөр худалдан авах санал тавьж, төсвөөс уг мөнгийг нь гаргуулан өгөх талаар ярилцаж тохиролцсон гэнэ.

Улмаар уг зоосыг өөрөө худалдан аваад танил дүүгээрээ дамжуулан 200 сая төгрөгөөр борлуулахаар түүх соёлын дурсгалт зүйл цуглуулдаг хүмүүст зургийг нь үзүүлж ханш нь сонирхох болсон нь хууль хяналтынхны чихэнд төдийгүй дээрх Л.Төр-Одын сонорт ч хүрсэн сурагтай.

Тиймээс С.Чулууныг хууль сахиулагчид шалгахаар болж буй аж. Чингис хааны алтан зоосны тухайд түүхч, судлаачид “Хорезмыг эзэлсэн ялалтаа алдаршуулж 1221 онд Бухар, Самарканд, Газни, Балха, Термес, Астарабад зэрэг хотод алтан зоос дэлдүүлжээ. Чингис хааны алтан зоос хэмээн нэрлэгддэг эдгээр зоос нь “Хаад хаадын дотроос хамгийн агуу нь Чингис хаан”, эсвэл “Хаадын хаан агуу их Чингис хаан” гэж орчуулж болох перс бичигтэй, алтны хувьд нэлээд сайн сорьцтой” хэмээн тэмдэглэсэн байдаг.

Arslan.mn

 

Эх сурвалж: unuudur.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
632179
1 эможи

59
2021-10-27 16:12
ene khuniig yallakh btal yagaad devshuuleed bgaag oilgokhgui l bna....khulgaich bol khulgaich...Emujin nairagchiin khelsneer usukhiin ulunguu darj chadakhgui yavaa zolbin...Sain ideed av gej tur zasag ni Delkhiid gants bdag muzyein zakhirlaar tavisan yum blgui...
Зочин
2021-10-27 14:24
Соёлын сайд нь соёлын өвөө хулуу хийж зарна гэхээр эрх баригчдад монголоо гэх сэтгэл ёс суртахуун гэж үнэхээр алгаа
Энэ шалихгүй мөртлөө их зантай бна лээ
2021-10-27 14:06
дэмий хүн
keyboard_arrow_up