Ковидоос үүдсэн стресс нь хүний шийдвэр гаргах чадварт сөргөөр нөлөөлж байгааг тогтоожээ
Цар тахлын улмаас үүссэн стресс нь хүмүүсийг том, жижиг гэлтгүй шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлж байгааг Америкийн сэтгэл судлалын нийгэмлэгээс хийсэн судалгаагаар тогтоожээ.
Судалгаанд хамрагдсан насанд хүрэгчдийн гуравны нэг нь өдөр тутмын энгийн сонголтуудаа хийхэд хүртэл эргэлздэг болон гэж дурджээ.
32 хувь нь цар тахлын улмаас маш их стресст орсон ба үүнээсээ болж тэд заримдаа юу идэх, юу өмсөхөө сонгох гэх мэт өдөр тутмын шийдвэр гаргахдаа ч эргэлздэг болсон гэжээ.
Тодруулбал, насанд хүрэгчдийн 32 хувь нь цар тахлын улмаас маш их стресст орсон ба үүнээсээ болж тэд заримдаа юу идэх, юу өмсөхөө сонгох гэх мэт өдөр тутмын шийдвэр гаргахдаа ч эргэлздэг болсон гэжээ.
"Бидний бие организм стресс хаанаас ирж байгааг ялгадаггүй. Харин биднийг стресст орсныг л мэддэг. Иймээс стресст орсон үед тодорхойгүй байдал нь бидний аливаа асуудлыг даван туулах чадварыг дарж эхлэхэд хамгийн жижиг ажлууд ч хүнд хэцүү санагдаж эхэлдэг" гэж клиникийн сэтгэл судлаач, Америкийн сэтгэл судлалын нийгэмлэгийн эрүүл мэндийн инновацийн Захирал Вайле Райт хэлжээ.
Судалгаанаас үзэхэд ялангуяа эцэг эхчүүд, залуу үеийнхэн болон өнгөт арьст хүмүүс цар тахалтай холбоотой үүссэн стрессийн үр дүнд энэхүү бэрхшээлтэй нүүр тулсан гэв.
Эцэг эхчүүдийн 47 хувь нь, хүүхэдгүй хүмүүсийн 24 хувь нь шийдвэр гаргахад бэрхшээлтэй байдаг болсон гэжээ. Насны тухайд 18-24 насны Z үеийнхний 37 хувь болон миллениал үеийнхэн буюу 25-42 насныхны 48 хувьд магадлал өндөр байжээ.
Судалгаанд оролцогчдын 24 хувь нь нийгмийн харилцаанаас зайлсхийж, 23 хувь нь хооллох зуршлаа өөрчилж, 22 хувь нь үүрэг хариуцлагаа хойшлуулж, биеийн эрчимтэй хөдөлгөөнөө ч бууруулсан байна.
Харин 76 ба түүнээс дээш насны өндөр настнуудын магадлал хамгийн бага байсан ба ердөө 3 хувь нь стрессээс үүдэлтэйгээр шийдвэр гаргахад бэрхшээлтэй байгаа гэжээ.
Мөн наймдугаар сард насанд хүрсэн 3035 хүний дунд явуулсан судалгаагаар цар тахал томоохон шийдвэр гаргахад илүүтэй нөлөөлж байгааг тогтоожээ. Санал асуулгад оролцогчдын 61 хувь нь цар тахал тэднийг хэрхэн амьдралаа авч явах талаар дахин эргэцүүлэхэд хүргэсэн гэж хариулсан бол 49 хувь нь ирээдүйгээ төлөвлөх боломжгүй мэт санагдсан гэж хариулжээ.
Стрессээ хэрхэн даван туулах нь Z /45 хувь/ болон миллениал /50 хувь/ үеийнхний хувьд нэн төвөгтэй байсан бөгөөд “стрессээ хэрхэн зохицуулахаа мэдэхгүй байна” гэж хариулжээ.
70 хувь нь цар тахлын дараа бүх зүйл бүтнэ итгэлтэй болсон гэдгээ илэрхийлжээ.
Ерөнхийдөө насанд хүрэгчдийн 74 хувь нь сүүлийн нэг сарын хугацаанд стресс тэдэнд ямар нэгэн байдлаар нөлөөлж, толгой өвдөж, ядарч туйлдсан зэрэг өгүүлэмжүүд жагсаалтыг тэргүүлсэн байна.
Цаашлаад үүний үр дүнд тэдний зан байдал өөрчлөгдөж байна гэв. Судалгаанд оролцогчдын 24 хувь нь нийгмийн харилцаанаас зайлсхийж, 23 хувь нь хооллох зуршлаа өөрчилж, 22 хувь нь үүрэг хариуцлагаа хойшлуулж эсвэл үл тоож, биеийн эрчимтэй хөдөлгөөнөө ч бууруулсан байна.
Гэсэн хэдий ч судалгаанаас зарим нэг сайн тал ажиглагджээ. Судалгаанд оролцогчдын 70 хувь нь цар тахлын дараа бүх зүйл бүтнэ итгэлтэй болсон гэдгээ илэрхийлжээ. Энэхүү өөдрөг үзэл нь өдгөө цар тахал үргэлжилж байгаа ч хүн бүр өөртөө төрүүлж болох мэдрэмж юм гэж Райт хэлжээ. Тэрээр "Бид хувь хүнийхээ хувьд ч, үндэстнийхээ хувьд ч өмнө нь аливаа нэгэн саад бэрхшээлийг даван туулж байсан, туулах ч болно гэдгээ өөртөө сануулах нь тустай. Тиймээс энэ нь мөнхөд үргэлжлэхгүй гэдгийг ухаараад эерэг хандлагатай байх нь чухал" гэжээ.