Алтанбулаг боомтоор 80, цагааннуур боомтоор 36 тээврийн хэрэгслийг нэвтрүүлжээ

2021 оны 10 сарын 27

Arslan.mn

Монгол, Оросын хилээр зорчих иргэд хоёр улсын холбогдох байгууллагуудаас урьдчилан зөвшөөрөл авсны үндсэн дээр хил нэвтрэх зохицуулалт үргэлжилж байна. Алтанбулаг, Цагааннуур боомтоор ачаа тээврийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.

Тухайлбал, аравдугаар сарын 26-ны өдөр Алтанбулаг боомтоор 80 тээврийн хэрэгсэл, Цагааннуур боомтоор 36 тээврийн хэрэгслийг нэвтрүүлсэн байна.

ОХУ даяар аравдугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 7-ны өдрүүдийг амралтын өдрүүд болгох шийдвэр гаргасан нь хилийн боомтуудын үйл ажиллаанд нөлөөлөхгүй гэж ОХУ мэдээлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632168
0 эможи

keyboard_arrow_up