Сэтгэцийн өөрчлөлттэй эмэгтэй гэрээсээ гараад сураггүй алга болжээ
Дархан-Уул аймгийн Шарынгол сумын “Санжинт” багийн “Буянтын нарийн жалга” гэдэг газар аймгийн төвөөс зүүн урд зүгт 68 км, сумын төвөөс урд зүгт 12 км-т аравдугаар сарын 26-ны өдрийн 05:00 цагт тус сумын харьяат /сэтгэцийн өөрчлөлттэй/ иргэн Б 33 настай, эмэгтэй нь гэрээсээ гараад сураггүй алга болсон гэсэн дуудлагыг тус сум дахь Цагдаагийн хэлтсээс 15:00 цагт хүлээн авчээ.
Ийнхүү тус сум дахь, Гал түймэр унтраах, аврах 55 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг тухайн өдрийн 16:30 цагт 5 км-ийн зайд явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:40 цагт түр зогсоож, аравдугаар сарын 27-ны өдрийн 08:30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.