Салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, мэдлэг дээшлүүлэх зорилгоор хэлэлцүүлэг зохион байгууллаа

2021 оны 10 сарын 27

Arslan.mn

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын Химийн лабораториос “Narcotic workshop 2021” сургалтыг аравдугаар  сарын 25-нд зохион байгууллаа. Сургалтыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээний онцлог, үе шат, хийгдэж байгаа шинжилгээний төрөл, шинжилгээнд дээжийг шаардлага хангахуйцаар ирүүлэх зэрэг сэдвийн хүрээнд онол, практик хослуулан зохион байгуулсан байна.

Уг уулзалт сургалтад Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын газар, Гаалийн ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Наркологийн эмнэлэг зэрэг нийт долоон байгууллагын 12 албан хаагч, мэргэжилтэн хамрагджээ.

Салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, мэдлэг дээшлүүлэх тус сургалтыг цаашид уламжлал болгон жил бүр зохион байгуулах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632162
0 эможи

keyboard_arrow_up