Согтуу үедээ цагдаагийн албан хаагчийг мөргөж гэмтээжээ
2021 оны 10 сарын 27
Аравдугаар сарын 26-ны 17 цаг 30 минутын орчимд Бөхийн өргөөний хойд уулзварт 44 настай Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан зөрчил гаргажээ. Улмаар цагдаагийн алба хаагчийг мөргөн, биед нь гэмтэл учруулсан байна. Цагдаагийн байгууллагаас жолоочийн согтолтын зэргийг тодорхойлоход 3.16% гарсан бөгөөд дээрх хэргийг нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэст шалгалтын ажиллагааг явуулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
632160
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс