Хүрэн баавгай хоёр үхэр, дөрвөн ухна, 10 ямаа барьжээ

2021 оны 10 сарын 27

Arslan.mn

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутагт баавгай дахин орж ирж айлын мал барих, гэр савардах, гэр дээр гарах тохиолдлууд гарсан байна. Тодруулбал  Цагаан-Уул сумын Өвгөд, Тосон багийн залгаа хэсэгт 2 айлын үхэр, Тосон багт 4 айлын ухна, 6 айлын 10 ямаа барьсан байна.

Мөн Тосон багийн өвөлжөөндөө буухаар бэлтгэн  барьсан  гэрлүү орохоор  гадна талаас  нь савардаж, гэр дээгүүр явж, бүрээсийг нь урьж, гэрийн унийг хугалсан байна. Хүрэн баавгай нь улаан номонд орсон ховор амьтан учир аль болох устгахгүйгээр амьдаар нь барьж зөөвөрлөн байгальд нь тавих чиглэлийг барьж байгаа гэнэ.

Хүрэн баавгай өдөр харагдахгүй хирнээ шөнө болгон ирж 2-3 бог мал барьж гэрийн гадуур эргэлдээд малчид түгшүүртэй байна гэсэн дуудлагын дагуу БОАЖЯ, мэргэжлийн байгууллагад мэдэгдэхэд тухайн газар нь баавгай нойрсуулах унтуулах буу хэрэглэх боломжгүй газар тул ирж ажиллах боломжгүй гэж мэдэгдсэн байна. Иймээс аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас ажлын хэсэг гарч газар дээр нь ажиллаж баавгайн байршил бүхий газар тандалт хийж, барьсан малын сэг зэмийг устгаж шаардлагатай арга хэмжээг авч ажиллахаар болжээ.

Эх сурвалж: Хөвсгөлийн өнгө
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632158
0 эможи

keyboard_arrow_up