СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Оргил Стар, Могул Таун, Ривер Гарден зэрэг хотхонуудад орон байрны хулгайн хэрэг гарчээ
2021 оны 10 сарын 27
Сүүлийн үед нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Баянгол зэрэг дүүргийн орон сууцны хаалганы цоожны голыг өрөмдөж, дотор нь нэвтрэн эд зүйл хулгайлах гэмт хэрэг гарах болжээ.
Эдгээр хулгайн хэргүүд нь Оргил Стар, Могул Таун, Ривер Гарден зэрэг хотхонуудад гарч, өндөр хохирол дагуулсан нь анхаарал татаж байна гэж Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд дарга, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал мэдээллээ.
Нийт найман гэмт хэрэг гарсан боловч одоогоор зээн холбогдогч тогтоогдоогүй байна гэлээ. Эдгээр хотхонууд харуул хамгаалалттай хэрнээ хулгайн хэрэг гарч байгаа тул иргэд харуул хамгаалалтдаа шаардлага тавьж, камерын хяналтыг сайжруулахыг шаардах хэрэгтэй гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
632156
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс