65 нас болон түүнээс дээш настай ахмад настанд насны хишиг олгоно

2021 оны 10 сарын 27

Ахмадуудад “хаягласан” 26 тэрбум төгрөг хаачдаг вэ?

Ахмадуудад өгдөг насны хишгийг долдугаар сарын 1-нээс өмнө болон хойно төрснөөр нь ялгаварлан өгч байна гэх гомдлыг иргэдээс гаргах болсон. Тиймээс энэ асуудлаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас тодрууллаа.


Ахмад настны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т насны хишгийн 65 болон түүнээс дээш настай ахмад настанд олгохоор заасан. Насны хишгийг жилд хоёр хувааж олгодог. “Насны хишиг олгох журам” -ын 3 дугаар зүйлийн 3.1-д Билгийн тооллын хаврын тэргүүн сар-Цагаан сарын шинийн 3-ны өдөр болон Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын  ойн баяр долдугаар сарын 15-ны өдрөөр тооцон Ахмад настны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан насанд хүрсэн ахмад настанд мөн хуулийн 12.3.1-12.3.4-т заасны дагуу насны хишиг олгохоор журамласан. Энэ заалтад Засгийн газрын 2018 оны 383 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон.

Тодруулбал, тухайн оны  долдугаар сарын 15-ны өдрөөс хойш 65 насанд хүрсэн ахмад настан дараа жилийн цагаан сарын шинийн 3-ны өдрөөс эхлэн насны хишиг авна. Мөн Насны хишгийг дараах насны ангиллаар ялгаатай олгож байна.

  • 65-69 настай ахмад настанд 50 мянга
  • 70-79 настай бол 80 мянга
  • 80-89 настай бол 150 мянга,
  • 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөг олгодог гэлээ.

Нийгмийн даатгал болон Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авах эрх үүссэн бүх ахмад настан насны хишиг авахгүй бөгөөд хуульд заасан 65 нас болон түүнээс дээш настай ахмад настанд насны хишиг олгоно.

Энэ онд шинээр насны болзол хангасан ахмад настан өөрийн биеэр эсвэл түүний итгэмжлэгдсэн этгээд нь насны хишиг авах хүсэлтээ иргэний үнэмлэх эсвэл улсын бүртгэлийн лавлагааны хамт харьяа аймаг, дүүргийн сум, хорооны халамжийн мэргэжилтэнд гарган насны хишгээ авна уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
632152
2 эможи

М.Наранцэцэг
2021-10-30 12:10
Насны хишигийг заавал 65наснаас биш тэтгэвэрт гарсан наснаас нь өгч болдоггүй юм уу. 5
keyboard_arrow_up