Хятад улсын хил ирэх оны хавраас нааш нээгдэх боломж харагдахгүй байна гэв
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хоёр хөрштэйгөө улс төрийн ямар нэг асуудал үүссэн, харилцаа муудсан зүйл байхгүй. Харин эсрэгээрээ харилцаа сайжирсан гэлээ.
Тэрбээр "Ковидтой холбоотойгоор БНХАУ-ын барьж буй бодлого ганцхан манай улсад биш хил залгаа, хуурай замын боомтоор холбогддог бүх улсад адилхан үйлчилж байна. БНХАУ-ын Боомтын зөвлөл бүх боомт дээрээ ковидын нэг ч тохиолдлыг гаднаас улсдаа нэвтрүүлэхгүй гэдэг хатуу зарчим, дүрэм мөрдөж буй. Ковидын халдварыг дотооддоо алдахгүй байх ямар учир шалтгаанууд байна вэ гэвэл БНХАУ ирэх оны хоёрдугаар сард өвлийн олимп зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан Хятадын төр гадаадын ямар ч айлчлал, оюутан хүлээж авахгүй байгаа. Тэр тусмаа Бээжинд. Манайх үүнийг зөвхөн өөр дээрээ тусгаж авч болохгүй.