НЦГ: “Стар“, “Могул“, Ривэр гарден“ хотхоны айлуудын эд зүйлийг нь хулгайлж, ихээхэн хэмжээний хохирол учруулсан
Сүүлийн үед нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Баянгол зэрэг дүүргийн орон сууцны хаалганы цоожны голыг өрөмдөж, дотор нь нэвтрэн эд зүйл хулгайлах гэмт хэрэг гарах болжээ.
Энэ талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд дарга, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал " Сүүлийн үед бусдын эд зүйлийн хулгайлах гэмт хэргийн гаралт нэмэгдэж байна. БЗД, СБД, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт орон сууцны хаалганы цоожийг өрөмдөж, дээрэмдсэн 8 гэмт хэрэг бүртгэгдсэн. Эдгээр хулгайн хэргүүд нь Оргил Стар, Могул Таун, Ривер Гарден зэрэг хотхонуудад гарч, өндөр хохирол дагуулсан нь анхаарал татаж байна" гэв.
Нийт найман гэмт хэрэг гарсан боловч одоогоор зээн холбогдогч тогтоогдоогүй байна гэлээ. Эдгээр хотхонууд харуул хамгаалалттай хэрнээ хулгайн хэрэг гарч байгаа тул иргэд харуул хамгаалалтдаа шаардлага тавьж, камерын хяналтыг сайжруулахыг шаардах хэрэгтэй гэв.