Эсэргүүцлээ илэрхийлж буй С.Жавхлан иргэний биед халджээ
Олон хоногийн турш Төв талбайд өлсөглөн зарлаад буй С.Жавхлан асуулт асуусан сэтгүүлчийн биед халдсан гэх асуудлаар Сүхбаатар дүүргийн цагдаад шалгагдаж байгаа билээ. Тэрээр өнгөрсөн амралтын өдрүүдэд талбайд лам нарыг цуглуулан ном хуруулж байна гэж дуулиан дэгдээсэн. Энэхүү асуудал нь хэт их туйлширч байна гэж олон нийт шүүмжлэлтэй хандаж байна.
Харин өчигдөр түүний уриалаад байгаа эсэргүүцлийн суултад нэгэн иргэн үг хэлэхээр очтол гишүүн асан С.Жавхлан биед нь халдаж буй бичлэг нэгэн иргэний утсанд дүрс бичлэгээр бичигдэн үлджээ. Тухайн иргэний хөөж, үг хэлэх эрх чөлөөнд нь халдсан асуудал нь жагсаалд ирсэн энгийн иргэдийн бухимдлыг төрүүлээд авсан аж. Ийнхүү нийт ард иргэдийн төлөө гэх сүржин үг агуулгатай суулт зарлахдаа С.Жавхлан бүх иргэдээ жагсаалд уриалж байгаагаа удаа дараа хэвлэл мэдээллийн байгууллагаар илэрхийлсэн ч үгээ хэлэхээр очсон иргэнд дээрэнгүй хандсан нь зүй бус үйлдэл билээ.
Түүнийг Хамаг Монгол төсөл хэрэгжүүлэхээр Сангийн сайдаас 4 тэрбум төгрөг нэхсэн гэх асуудлаар Эрүүгийн цагдаагийн албанаас тайлбар авах хүсэлт хүргүүлсэн ч очоогүй хэмээн мэдээлсэн. Мөн түүнийг сэтгүүлчдийн хууль ёсны эрхэд халдсан гэх асуудлаар шалгасан ч очиж мэдүүлэг өгөхгүй явсаар байгаа юм.
Өнөөдөр ч тэрээр суултаа үргэлжлүүлж байга бөгөөд Засгийн газар огцортол сууна гэдгээ илэрхийлсээр байгаа билээ.