Эрүү шүүлт тулгасан гэж үзвэл прокурорын байгууллагад хандах эрхтэй

2021 оны 10 сарын 26

Arslan.mn

Прокурорын байгууллага 2021 онд Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенц болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийг хэрэгжүүлэх, эрүүдэн шүүхээс ангид байх, эрүү шүүлт тулгахаас урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллаж байна.

Энэ оны гуравдугаар улирлын байдлаар Эрүү шүүлт тулгасан тухай гэмт хэргийн талаарх 53 гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажилласнаас 26 буюу  49.0 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгуулжээ. Үүнээс  хэрэг бүртгэлтийн 18 хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хааж, 3 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Хэрэг бүртгэлт явуулсан Эрүү шүүлт тулгах гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50.9 хувиар, хаасан хэрэг 58.1 хувиар тус тус буурсан бол яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэрэг ижил түвшинд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632119
0 эможи

keyboard_arrow_up