Өвөрхангай аймгийн прокурорын газрын хамт олон нээлттэй хаалганы өдөрлөгт оролцлоо
2021 оны 10 сарын 26
Өвөрхангай аймаг дахь төрийн болон хуулийн байгууллагууд хамтран зохион байгуулсан нээлттэй хаалганы өдөрлөгт тус аймгийн прокурорын газрын прокурор, ажилтнууд оролцож Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль болон бусад хууль тогтоомжуудаар иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгсөн байна.
Мөн иргэдэд Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, “Авилгын талаарх өргөдөл, гомдол, мэдээлэл хэрхэн гаргах вэ?”, “Прокурорын байгууллагад өргөдөл, гомдол хэрхэн гаргах вэ?” зэрэг хууль сурталчилсан 300 орчим гарын авлагыг тараан ажиллажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
632118
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс