СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Автомашины ослоор 34 настай иргэн нас баржээ

2021 оны 10 сарын 26

Arslan.mn

Завхан аймаг, Алдархаан сум. Чигэстэй багийн “Жаргалантын-Ам’’ гэдэг газар 2 автомашин мөргөлдөж 1 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагджээ.

Тус хэрэгтэй холбоотой дуудлага энэ сарын 24-ний өдрийн 18:55 цагт бүртгэгдсэн байна.  Тодруулбал, Завхан аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 14 зорчигчтой зорчиж явсан “Хараацайн жигүүр” ХХК-ийн “Юниверс” загварын  хот хоорондын зорчигч тээврийн автобус иргэн Г-ын жолоодож явсан “RX-400” загварын суудлын автомашинтай мөргөлдөж суудлын автомашины жолооч нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат иргэн нь автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632114
0 эможи

keyboard_arrow_up