“Монос“-ын Л.Эрдэнэчимэгийн данснаас туслах нь их хэмжээний МӨНГӨ ХУЛГАЙЛЖ казинодсон байжээ

2021 оны 10 сарын 26

Arslan.mn

"Монос"-ын Л.Эрдэнэчимэгийн данснаас туслах нь их хэмжээний МӨНГӨ ХУЛГАЙЛЖ казинодсон байжээ.

Энэ нь монгол мөнгөөр бараг 300 сая төгрөг гэнэ. Г.Л нь 2017 оны эхээр “Монос фарм трейд” компанийн гүйцэтгэх захирал Л.Эрдэнэчимэгийн туслахаар ажилд оржээ. Хавар захирал нь нисэх онгоцны тийз, зочид буудал захиалуулахаар өөрийн ХХБ-ны картын зургийг файл хэлбэрээр өгч мөн нууц дугаарыг нь хэлж өгсөн байна.

Гэтэл туслах нь 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны тавдугаар сарын 04-ний өдөр буюу бараг нэг жилийн хугацаанд түүний эзэмшлийн данснаас 137 удаагийн үргэлжилсэн үйлдлээр дээрх хэмжээний мөнгийг авсан байжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар  ХХБ-наас сүүлийн дөрвөн жилийн хуулгаа авч шалгахад сар бүр 12 мянган доллар гадаад компанийн данс руу шилжсэн байжээ.  Харин шилжсэн дансыг шалгуулахад казино тоглуулдаг компанийх байжээ.

 

 

Эх сурвалж: Alim.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632110
1 эможи

Moax
2021-10-26 11:40
Tamiraa geed setgetsiin evchtei khuun l eejiihen karmasg uhaj togloo biz. Arhi chin batsaan.
keyboard_arrow_up