БНХАУ хуурай замаар хиллэдэг найман улсын хилийг хаасан гэв

2021 оны 10 сарын 25

Arslan.mn

БНХАУ-ын Эрээний хил хаагаад арав гаруй хонолоо. Хил хэзээ нээх асуудлаар МАН-ын бүлгийн хурлын дараа сэтгүүлчид асуулаа.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хариулахдаа “БНХАУ-тай харилцах харилцааны тулгамдаж байгаа асуудал хил хаасан асуудал мөн. Нөгөө улсын шаардлагыг хангахаас өөр аргагүй. Одоо дараа дараагийн коронавирусийн тестээ аваад нээнэ л гээд байгаа юм. Өвлийн олимп болох гэж байгаатай холбоотой дотоод халдвар алдахгүй гэсэн бодлого барьж байгаа юм билээ. БНХАУ-тай хуурай замаар хиллэдэг найман улс байдаг  юм билээ. Эдгээр улсад адил шаардлага тавьж, хилээ хаасан байна.

ГХЯ, ХХАХҮЯ ажиллаж багаа юм  билээ. Эрээн хаасан ч гэсэн цаашаа өөр мужуудаас импортын бүтээгдэхүүний хангамж хийхээр хятадын талтай ярьж байгаа гэсэн. Энэ чиглэлд анхаарахгүй байж болохгүй. Бүлгийн анхаарлын төвд байна” гэв.

Эх сурвалж: eguur.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632102
1 эможи

зочин
2021-10-26 17:14
ингээд үүрд хаагдаг
зочин
2021-10-26 17:14
ингээд үүрд хаагдаг
keyboard_arrow_up