Ковид19-ийн эмчилгээнд хэрэглэж буй эм, тарианы үнийг тогтвортой байлгана

2021 оны 10 сарын 25

Arslan.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Ковид19-ийн эмчилгээнд хэрэглэж буй эм, тарианы үнэ өсөхөөс сэргийлэх, ялангуяа алслагдсан гэр хороололд эмийн хангамж, үнэ ханш ямар байгааг Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар хамтран хяналт шалгалт хийхийг даалгасан талаар НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Түүнчлэн Эрээн боомт хаагдсанаас болж, өргөн хэрэглээний барааны үнэ, тэр дундаа барилгын материалын үнэ өссөн.

Энэхүү үнийн өсөлт, хөөрөгдөлт нийслэлийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж буй ажил үйлчилгээнд саад учруулсан тохиолдол байгаа эсэхийг нягтлан хянахыг үүрэгдсэн байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632093
0 эможи

keyboard_arrow_up