Ирэх сард ажлын хоёр өдөр бүх нийтээр амарна
2021 оны 10 сарын 25
Ирэх сард бүх нийтээр амрахаар хуульчилсан хоёр өдөр тохиож байна. Тодруулбал, Чингис хааны төрсөн өдрийг өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тэмдэглэж, бүх нийтээр амардаг. Энэ өдөр арваннэгдүгээр сарын 5-ны баасан гарагт таарч байна.
Мөн арваннэгдүгээр сарын 26-нд Бүгд найрамдах улс тунхагласан өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд мөн баасан гарагт тохиож байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
632092
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс