Ц.Анандбазарын эсрэг тэмцэл эмэгтэйчүүдийн ялалтаар өндөрлөхөд ойрхон байна
Анх иргэн Сүндэрьяа нийтэд мэдээллэснээр олны анхаарлын төвд орж ирсэн УИХ-ын гишүүн Анандбазарын ёс бус үйлдлийг эсэргүүцсэн олон мянган эмэгтэйчүүдийн тэмцэл эцсийн эцэст үр дүнгээ өгөхөд ойртож байна. Энэ тухай өнөөдөр tsahiur.mn сайтаас дараах мэдээг Монголын олон нийтийн сонорт хүргэсэн байна: УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нь хүчингийн гэмт хэрэг үйлдсэн нь цагдаагийн мөрдлөгөөр тогтоогдож, түүнийг яллагдагчаар татах саналтай Прокурорын байгууллагад хүргүүлсэн талаар бид өмнө мэдээлсэн. Тухайн санал цагдаагийн байгууллагаас нийслэлийн Прокурорын газарт энэ сарын 20-ны өдөр ирсэн байна.
Харин нийслэлийн Прокурорын газраас тухайн саналыг “үндэслэлтэй” хэмээн үзэж, 21-ний өдөр “Ц.Анандбазарыг яллагдагчаар татах тогтоол” үйлдэн, цагдаагийн байгууллагад хүргүүлжээ. Тодруулбал, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.8.1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол гарган, мөрдөх байгууллагад хүргүүлсэн байна.
Анандбазарын хохирогч болсон эмэгтэйчүүдийн төлөө Metoo Mongolia хөдөлгөөнийг үндэслэгчдийн нэг дуучин Нара энэ мэдээнд баяртай байгаагаа илэрхийлж дагагчидтайгаа баяраа хуваалцжээ.
Тэрээр: За за хууль шүүх засаглал маань бүхэлдээ авилгад идэгдсэн биш байгааг хараад маш их баяртай байна Ингэж муу муухайгай нэг нэгээр нь бага багаар ч болов цэвэрлэж байж бид урагшилна, тэгж гэмээнэ айх айдасгүй зөв шударга ирээдүй гээчийг үр хойчисдоо үлдээгээд амар тайван буцаж болохоор болно
Эх сурвалж: ardmedee.com
|