Гэрийнхэнтэйгээ маргалдсаны дараа сураггүй болсон 17 настай охиныг эрэн хайж байна

2021 оны 10 сарын 25

Arslan.mn
Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум. Хатгал тосгоны Хөшөө багт 17 настай эмэгтэй Т нь аравдугаар сарын 23-ны өдрийн 16:00 цагийн орчим гэрийнхэнтэйгээ маргалдаад гэрээсээ гараад сураггүй болжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр  анги, Үндэсний аврах бригад, Ар талын 115 дугаар анги, Цагдаагийн тасгийн алба хаагчид, Захирагчийн ажлын албаны ажилтнууд, Ерөнхий боловсролын сургуулийн ажилтнууд иргэн Т/17 настай, эмэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг Хатгал тосгоны төвөөс баруун хойд зүгт “Цахир толгой” гэдэг газар хүртэл 3 км-т, “Дамжлага баазын гүүр” гэдэг газраас “Эгийн голын гүүр” гэдэг газар хүртэл 7 км-т, гэрээс нь  баруун зүгт “Хөшөөт толгой” гэдэг газар хүртэл 5 км-т явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 10.24-ний өдрийн 00:10 цагт зогсоосон. Орон нутгаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
632072
1 эможи

keyboard_arrow_up