Тууз хайчлах “ДОН”
Аливаа арга хэмжээнд тууз хайчлах үзэгдэл, тухайн даргыг сайхан харагдуулна гэж боддог бодол манай удирдах албан тушаалтнуудад одоо хүртэл байсаар байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод тарих хөдөлгөөн улс орон даяар өрнөж байгаа.
Тэгвэл энэ хөдөлгөөнд гар бие оролцсон Хэнтий аймгийн зарим газрын дарга нар модоо тарихаасаа түрүүлж тууз хайчилж онигоонд оров.
Хурал чуулган, форум хэлэлцүүлэг, одон медаль, тууз хайчлах гэх мэтээр бол өдийд Монгол улс маань АЗИЙН БАР улс болчих байлаа.
- Богинохон гүүр барьчихаад сүр дуулиантай нээлт хийнэ.
- Хэдхэн жилийн настай чанаргүй байшин барьчихаад нээлт хийнэ.
- ТҮЦ шиг жижигхэн харуулын шовгор барьчихаад нээлт хийнэ. Одоо мод тарих гэж нээлт хийдэг болжээ.
Нээлт хийх нь чухал хүндэтгэлийн арга хэмжээ. Гэхдээ түц барьж, мод тарихад тууз хайчлах нь утга алга. Улс орны хөгжилд хэрэгтэй томоохон үйлдвэр, дорвитойхон эмнэлэг, нүнжигтэйхэн бүтээн байгуулалт хийчихээд "хамааралтай" дарга нар л тууз хайчлахад болно биз дээ.